(976) 7014-9099

Ulaanbaatar, Mongolia

info@uptech.mn

blog image

Forbes: VR технологийн тусламжтай маркетингаа илүү үр дүнтэй болгох нь

2019-10-21 11:55:00  /  By Admin

Хурдацтай өсөн нэмэгдэж буй тус технологи маркетингийн салбарт томоохон боломж,  шинэчлэлтүүдийг авчирсаар байгаа билээ. Маркетерууд контентоо хэрэглэгчдэд илүү үр дүнтэй, илүү бүтээлч хэлбэрээр хүргэхэд VR хэрхэн чухал үүрэг гүйцэтгэж байгааг Forbes сэтгүүлж танилцуулжээ.

Story telling-с Story living-рүү үсрэлт хийх нь: Уламжлалт контент нь хэрэглэгчдэд таны бүтээгдэхүүн үйлчилгээг хөндлөнгийн ажиглагчийн байр сууринаас идэвхгүй хэлбэрээр үзэх нөхцөлийг бүрдүүлж бусад боломжуудыг хязгаарлаж байдаг. Энэ нь story telling буюу таны ярьж өгч байгаа адал явдалт түүхийг хүмүүс чих тавин сонсоод сууж байгаатай адил юм. Харин та VR технологийн тусламжтайгаар хүмүүсийг тухайн адал явдалт түүхийнхээ дотор нь оруулж сонсогч биш гол дүрийн баатар болгох буюу Story living хийх боломжтой юм. Хэрэглэгчдийг реклам, сурталчилгааныхаа яг төв цэг нь аваачиж таны бүтээгдэхүүн үйлчилгээг өөрсдийн дураар туршиж үзэх, брендийн түүх, онцлог давуу талуудтай илүү бүтээлч хэлбэрээр танилцвал ямар вэ?

Хэрэглэгчдийн анхаарал 100% Хүн өдөрт дунджаар 34GB-тай дүй хэмжээний мэдээ, мэдээлэл дунд хөвж байдаг. Магадгүй хэрэглэгч таны сарын турш бэлдсэн видеог үзэж байхдаа давхар фэйсбүүк ээ ухаж, эсвэл дэлгэцийн хаа нэгтээ гарч ирсэн сурталчилгааны баннерийг харж байж болох юм. Иймээс зарим тохиолдолд бидний хөдөлмөр үр дүн багтай байх тохиолдол байдаг. VR толгойн өмсгөлийн тусламжтай хэрэглэгч 100% виртуал орчинд бүх анхаарлаа зөвхөн таныг контентийг үзэх, мэдрэхэд чиглүүлэх юм.

Сэтгэл санааны байдлыг засах: Шинэлэг, өвөрмөц орчин хүний бодох, мэдрэх, цаашлаад зан араншинг хүртэл өөрчлөх чадалтай байдаг. Зарим эмнэлгүүд аль хэдийнээ аутизм болон стресс, гэмтлийн дараах сэтгэл зүйн эмгэг зэргийг эмчилхэд виртуал контентийг ашиглаж байна. Энэ нь хэрэглэгчдэд илүү их ойртож очих боломжийг бүрдүүлж байгаа бөгөөд бренд, бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ талаарх гүн сэтгэгдэл үлдээх боломжтой.

Виртуал шилжилт: Гадаад байгаа хэрэглэгчид, хөрөнгө оруулагчдад та бүтээгдэхүүн үйлчилгээгээ хэрхэн танилцуулдаг вэ? Өндөр мөнгөн дүнтэй худалдан авалт хийх эсвэл хөрөнгө оруулалт хийх шийдвэр гаргалтууд маш сайн мэдээлэл дээр үндэслэхийг шаарддаг. Гэвч заримдаа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулахад зардал өндөр гарах эсвэл төдийлөн сайн ойлгуулж чадахгүй хугацаа алдах зэрэг олон эрсдэлүүд үүсч эхэлдэг. Виртуал контентийн тусламжтай таны хэрэглэгчид болон харилцагчид ажлын өрөөнөөсөө эсвэл гэрээсээ шилжилт хийж яг зочид буудал, үйлдвэр дээр таны дэргэд байгаа мэт дэлгэрэнгүй үзэж танилцаад шийдвэр гаргалтаа хийх давуу талыг танд олгох юм.

Уяан хатан байдал: Өөр өөр төрлийн агуулга, формат, хэрэглэгчид, түгээлтийн суваг зэргээс үл хамааран танд хэрэглэгчиддээ виртуал контент санал болгох боломж үргэлж нээлттэй байдаг.  Таны 360 виртуал контентийг хэрэглэгчид таблет, компьютер, нөүтбүүк, ухаалаг утас зэрэг хүссэн төхөөрөмжөөрөө Фэйсбүүк, Youtube, Twitter сошиал медиа сувгуудаар үзэж болох юм. Мөн түүнчлэн Smart phone based, Stand alone, Computer based зэрэг VR толгойн өмсгөлүүдийг ашиглан 360 болон 3D виртуал контентийг илүү бодитоор мэдрэх боломжтой.

Хэдий VR технологийн талаар хүмүүс төдийлөн сайн мэдэхгүй байгаа ч хурдацтай хөгжиж буй тус технологи хэрэглэгчдийн шийдвэр гаргалтад эерэгээр нөлөөлөх хамгийн чухал арга хэрэгслүүдийн нэг болоод байна. Хэрэглэгчид болон хөрөнгө оруулагчдад танилцуулахад нарийн, төвөгтэй агуулга, контентийг хамгийн үр дүнтэй, бүтээлч байдлаар  хүргэх технологийн нэг шийдэл гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч эхэлж байна. Виртуал реалити технологийн hardware болон software улам хөгжингүй болохын хэрээр маркетеруудад ч бас шинэ боломжууд нээгдсээр байх болно.