(976) 7014-9099

Ulaanbaatar, Mongolia

info@uptech.mn

blog image

Үл хөдлөх хөрөнгө зуучлагчдын алгасаж болохгүй нийтлэл

2019-10-26 05:04:00  /  By Admin

Үл хөдлөх дахин худалдан авалт хийж байгаа хэрэглэгчдийн 79%,  анхлан худалдан авалт хийж байгаа хэрэглэгчдийн 84% нь интернетээс шууд хайлт хийдэг гэсэн судалгааг Олон улсын реалторуудын байгууллагаас гаргасан байна. Үл хөдлөх хөрөнгө худалдан авалт гэдэг хэрэглэгчдийн хувьд зүгээр л нэг сэтгэл хөдлөлөөр шийдчих тийм ч амар сонголт биш. Энэ нь хэрэглэгчдийг хэдэн зуун мэдээллүүдээс судалгаа хийж, цаг хугацаа зарцуулахыг шаарддаг. Тиймээс реалтор болон агентууд зорилтот хэрэглэгчиддээ хүрэхийн тулд багагүй маркетингийн болон урсгал зардал гаргадаг билээ.

Тэгвэл хэрэглэгчдийн анхаарлыг өөрсдийн веб сайт болон борлуулах гэж буй үл хөдлөх хөрөнгө дээрээ хэрхэн татах вэ? Мэдээж тийм ч амар биш хэрэглэгчид хэдэн зуун мэдээлэл дунд хайгуул хийж байх явцдаа таны борлуулах гэж буй үл хөдлөх хөрөнгийг зүгээр л гүйлгээд өнгөрөх магадлалтай юм. Харин уг эрсдэлээс зайлс хийж, илүү олон хэрэглэгчдийг татах, тэдний шийдвэр гаргалтад эерэгээр нөлөөлөх боломжийг олгодог контент бол #Виртуал_аялал юм.

Виртуал аялал нь манай орны хувьд харьцангуй шинэ ойлголт ч олон улсад тийм биш юм. Re/Max, Century 21 зэрэг олон нэр хүндтэй агентлагууд болон үл хөдлөх хөрөнгө зуучлагчид виртуал аяллыг дижитал маркетингийнхаа нэг арга хэрэгсэл болгон тогтмол ашиглаж байна. Дэлхий нийтэд өдөрт дунджаар 6 сая хүн Виртуал аяллыг тогтмол ашиглаж байгаа нь эрэлт хэрэгцээ нь тогтмол өссөөр байгааг илтгэж байна.

Виртуал аялал дараах боломжуудыг үл хөдлөх хөрөнгө зуучлагчдад олгодог

1.  Илүү бодит мэдрэмж: Виртуал аялал буюу 360 зурган болон 3D аялал нь хэрэглэгчдэд үл хөдлөх хөрөнгийг дэлхийн хаанаас ч, илүү бодитоор үзэх, яг дотор нь байгаа мэт бүх өрөө тасалгаа бүрээр алхах боломжийг бүрдүүлдгээрээ онцлогтой.

2. Илүү их хандалт: Судалгаагаар виртуал аялал байршуулсан веб сайт энгийн веб сайтуудаас 87% илүү хандалт авдаг бөгөөд хэрэглэгчид 5-10 минутыг илүү зарцуулдаг байна. Ингэснээр сошиал медиа сувгууд болон веб сайтдаа илүү их хандалтыг авах боломжтой.

3. Зардал болон хугацаа хэмнэх боломж: Худалдан авагчдад үл хөдлөх хөрөнгийг үзүүлэхийн тулд заавал bus tour эсвэл vip tour хийх шаардлагагүй. Тэдэнд виртуал аяллын холбоосыг илгээх эсвэл өөрсдийн оффис дээрээ ч үзүүлэх боломжтой. Тэр тусмаа гадны харилцагчдад үл хөдлөх хөрөнгө борлуулахад тань илүү их давуу тал бүрдүүлнэ.

4. Давуу тал: Виртуал аялал нь манай орны хувьд шинэлэг контент бөгөөд энэ нь өрсөлдөгчдөөсөө ялгарах давуу талыг танд олгох боломжтой.

Илүү их виртуал аялалыг