(976) 7014-9099

Ulaanbaatar, Mongolia

info@uptech.mn

blog image

"Шинэ мянганыхан" буюу Millennials-уудад яагаад VR хэрэгтэй вэ ?

2019-10-21 03:04:00  /  By Admin

"Millennials” буюу 1980-с 2000-аад онуудын хооронд төрсөн хэрэглэгчид энэ цаг үед худалдан авах чадвар бүхий зах зээлийн томоохон хэсгийг бүрдүүлж байна. Гэвч өндөр боловсролтой, амьдралын тодорхой туршлага бүхий эдгээр хэрэглэгчдэд бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэх нь тийм ч амар биш юм. Millennials үеийн хэрэглэгчдийг өөр хооронд нь ялгаатай болгох нийгмийн болон хувь хүний олон хүчин зүйлс байдаг ч тус үеийнхэнд нийтлэг нэг зүйлс байдаг нь “Tech lovers” буюу технологид бусад үеийнхнээс илүү ихээр дурлагсад ажээ. 

Тэд анхны дижитал эрин үеийнхэн бөгөөд олон улсын судалгааны байгууллага болох Nielsen.com-ийн  мэдээлснээр Millennials үеийнхний 53% нь мэдрэмжээсээ илүү технологид итгэдэг бөгөөд 80% нь утастайгаа унтаж, 74% нь технологи амьдралыг нь илүү хөнгөвчилдөг гэж үздэг ажээ. Эдгээр хэрэглэгчдийн худалдан авах зан төлөв нь өөрсдийн туршиж үзсэн, туршлага дээрээс үндэслэн худалдан авах хандлага түлхүү байдаг нь батлагдсан бөгөөд брендүүд VR технологийг ашиглан бүтээгдэхүүн, үйлчилгээг нь бодитоор туршиж үзэхийг санал болгож байгаа нь томоохон давуу тал болоод байна.

Контент нь виртуал хэлбэрээр хэрэглэгчдэд хүрснээр мэдрэхүйд үзүүлэх нөлөө нь уламжлалт контентоос илүү өндөр байдаг ба санах ойг тухайн цаг мөчид илүү ихэсгэдэг байна. Гэвч хэрэглэгчийг виртуал орчинд аваачлаа гээд амжилттай болно гэсэн үг биш юм. Виртуал контентоо илүү бүтээлч болгохын тулд хэрэглэгчийн урхидах маш сайн дизайн хэрэгтэй юм. Виртуал орчин нь тархи “бие мах бодийг виртуал орчинд орсон байна” гэсэн хуурамч мэдээлэл дамжуулахад хүргэдэг бөгөөд бидний хараа, сонсгол болон тэнцвэрээ олох, хөдөлгөөний зэрэг биеийн ихэнх мэдрэхүйд шууд нөлөөлдөг байна. Ингэснээрээ хүний анхаарал энгийн үеийнхээс 10 дахин ихэсдэг байна. Энэ нь бидний бодол болоод мэдрэмжийг таслан зогсоож, дижитал орчны мэдээллийн тусламжтайгаар аутизм, стресс, зэргийг мартагдуулан антибиотикийн оронд ашиглагдаж эхлээд байна.  

VR технологи нь бидний сайн мэдэх Story telling-ийг Story living гэсэн шинэ түвшинд аваачихад хүргэж байгаа нь маркетеруудын хувьд маркетингийн хүчтэй арга хэрэгслийг санал болгож байгаа хэрэг юм. Story living-ийг амжилттай ашигласан олон улсын болон, бизнесийн олон байгууллагууд байдгийн нэг нь United Nation /UN/ юм. United Nation Сирийн дүрвэгсэд, эбологийн халдварын голомтод тулгарч буй асуудлуудын талаарх Clouds over Sidra, Karamoja Rising, First 1000 days of baby гэх зэрэг хэд хэдэн 360 кино, видео шторк хийж хүмүүст үзүүлснээр хандивын хэмжээг энгийн үеийнхээс 2 дахин ихэсгэж чадсан бөгөөд 360 контент үзсэн 6 хүн тутмын 1 нь хандив өгч байжээ.

Виртуал контетийг хүлээн авах хамгийн өндөр боломжтой, худалдан авах чадамж бүхий хэрэглэгчид бол Millennials юм. Брендүүд нь VR-ийн тусламжтайгаар “худалдан авахаасаа өмнө туршаад үзэх” боломжийг хэрэглэгчдэд олгож байна. Гэвч хэрэглэгчдэд бүтээгдэхүүн үйлчилгээг шууд сурталчилхаас илүүтэй тэдэнд мэдлэг олгосон, идэвхжүүлсэн, экстреме зэрэг илүү сонирхолтой бүтээлч контетийг хүргэх нь хэрэглэгчдийн шийдвэр гаргалтад нөлөөлөх, хоногшуулж үлдээх хамгийн зөв арга болоод байна.