(976) 7014-9099

Ulaanbaatar, Mongolia

info@uptech.mn

blog image

ТАНД САНАЛ БОЛГОХ УХААЛАГ УТАСНЫ ШИЛДЭГ 10 VR АППЛИКЕЙШИНУУД

2018-04-11 08:00:00  /  By Admin

VR технологи дэлхий нийтийн анхаарлын төвд орсноос хойш апп хөгжүүлэгчид энтертайнмент, боловсрол, бизнес, эрүүл мэндэд зориулсан зэрэг маш олон төрлийн VR апп-уудыг хөгжүүлсээр байгаа бөгөөд 2017 оны 1-р хагас гэхэд App store, Play store-ууд дахь VR апп-ын хандалт 276%-р өссөн бөгөөд 226 сая таталт хийгдсэн байна.

Энэ удаад бид та бүхэнд Ухаалаг утасны шилдэг 10 апп-ийг танилцуулж байна.

#Youtube /Free/
Youtube VR-ийг хамгийн ихээр сонирхож байгаа бөгөөд 360 бичлэгийг оруулах боломж олгосноороо маш олон хандалтыг аваад байна. Та Youtube-с 360 бичлэг хэмээн хайгаад хүссэн бичлэгээ VR тохиргоотой үзэж болох ба Youtube дээрх хэдэн сая 360 бичлэгүүд таныг хэзээ ч уйдаахгүй гэдэгт итгэлтэй байна.x

#Google Cardboard /Free/ 
Хамгийн анхны VR апп-уудын нэг бөгөөд Google компани өөрсдийн Google Cardboard-доо зориулан гаргасанаар тус апп нь Google Earth дээрх Арктик зэрэг онцгой газруудыг 3D хэлбэрээр танилцуулдаг байна. Мөн түүнчлэн зөвхөн Google Cardboard ч биш бусад VR толгойн өмсгөлүүдээр ашиглах боломжтой юм байна.

Татаж авах

#NYT VR /Free/
Мэдээний салбарч мөн хувьсан өөрчлөгдсөөр. Vrse болон RYOT зэрэг байгууллагуудын адилаар New York Times хэрэглэгчид дээ VR мэдээний апп-ийг санал болгож эхэлсэн ажээ. Тус апп таныг Дэлхийн худалдааны төв гэх мэт шинэлэг мэдээ мэдээллийн гүнд нь аваачих юм. Мөн үүнтэй адил Fox News зэрэг хэд хэдэн спортын сувгууд FIFA 2018-ийг шууд үзэх VR аппуудыг гаргасныг бид та бүхэнд танилцуулсан билээ.

Татаж авах

#Vrse /Free/
Баримтат кино бүтээгчид VR технологийн тусламжтайгаар бүтээлээ хэрэглэгчдэд илүү бодитоор хүргэх боломжтой хэмээн хүлээлт үүсгэж байсан бол Vrse апп үүний хамгийн том жишээ болж байна. Апп нь дуу, кино, богино хэмжээний хөгжилтэй бичлэгүүд болон дэлхийг таньж мэдэх боломжтой маш олон бичлэгүүдийг өөртөө багтааснаараа онцлог юм. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг үүсгэн байгуулагчдын нэг Chris Milk-ийн ярилцлагаас үзнэ үү. 

Татаж авах

#Sisters: A Virtual Reality Ghost Story /Free/
Тус энтертайнмент төрлийн апп нь аймшгийн түүхийг хэрхэн бодитой бөгөөд сонирхолтой болгож болохийг харуулсан анхны VR апп-уудын нэг юм. Тус апп нь хэдий богино хугацаанд үргэлжилдэг ч таныг суудлаасаа өндийж, уулга алдтал айлгах болно. Хэрвээ та үнхээр аймшгийн түүхүүдэд дуртай, түүнийг эрэлхийлэгч бол бид танд Resident Evil 3, Haunted house зэрэг апп-уулыг санал болгож байна.

Татаж авах

#Orbulus /Free/
Та дэлхийг тойрон аялахыг хүсдэг үү? Orbulus бол VR таныг мөрөөдөлтэй тань хамгийн ойр аваачиж болохийн нотолгоо юм. Тус апп таныг хүрч чадахгүй газрууддаа очих, шинэ хараг өнцөгтийг өгөх боломжийг бүрдүүлдэг бөгөөд Google’s photo sphere технологийн тусламжтайгаар дэлхийн хамгийн алдартай газруудын 360 зургуудыг багтаасан зургийн цомог юм.

Татаж авах

#In_cell /free/
Танд мэдлэг олгохийн хажуугаар зугаацуулж чадах апп бол In cell-ийг танилцуулж байна. Тус апп-аар тоглоход та хүний биеийн гялалзсан эсүүд дундуур нисэх бөгөөд өнгө өнгийн орчинд байх вирусүүдийг олж устгаснаараа хүний биеийг эмчилдэг уралдаант төрлийн VR тоглоом юм. Шинжлэх ухаан болон энтертайнментийг хослуулсан гайхалтай апп гэж хэлж болох бөгөөд эрүүл мэндийн салбарын боловсролын системд ашиглах боломжтой хэмээн үзэж байна.

Татаж авах

#Seene 
Тус апп-ыг ашиглан өөрийн авсан зургаа 360 хэлбэр оруулах түүнийг сошиал медиад хуваалцах боломжтой. Тус апп-ийг ашиглахад хялбараас гадна илүү хурдан юм.

Татаж авах

#Jaunt VR 
Видео, богино хэмжээний кино хүмүүст хүргэхэд Vrse-тэй хоршин ажилладаг тус апп-ийг ашиглан шууд дамжуулалтыг 360 хэлбэрээр үзэх боломжтой бөгөөд тус апп-аар дамжуулан ABC News Сири-с бэлтгэсэн шууд мэдээгээ 360 хэлбэрээр хүргэж байсан билээ.

Татаж авах

10 #RYOT VR
The Huffington Post VR кино бүтээдэг филм продакшин болох RYOT-ийг 2016 оны эхээр худалдан авсан бөгөөд алслагдмал газруудад болж буй газар хөдлөлт, дүрвэгсдийн нөхцөл зэрэг бусад тулгамдсан асуудлуудыг 360 хэлбэрээр хүргэж байна.

Татаж авах


Мэдээллийг: UP Tech LLC
source: 
www.theguardian.com