(976) 7014-9099

Ulaanbaatar, Mongolia

info@uptech.mn

blog image

Таныг хоцорч яваа гэдгийг батлах vr маркетингийн 6 компанит ажлууд

2018-06-08 06:01:00  /  By Admin

#VR_технологи нь зөвхөн тоглоом сонирхогчдод зориулсан технологи байхаа больж кино бүтээгчдээс эхлүүлээд маркетингийн агентлагуудын контент бүтээгчдийн хэрэглээ болоод удаж байна.
VR хэрэглэгчдийн бие болоод оюунд нөлөөлөх, интерактив үр нөлөөг үзүүлдэг бөгөөд хэрэглэгчийг үйл явдлын цэгт нь аваачидгаараа онцлогтой. Ингээд та бүхэнд vr маркетингийн 6 жишээг хүргэж байна.
1. ABC Tests VR Ads by Weaving Lexus into ‘Quantico’
ABC студийн Quantico цувралын нэг хэсгийг VR-технологийг ашиглан хийсэн бөгөөд тус үзэгдэл дээр гол дүрийн жүжигчин Shelby Wyatt болон Caleb Haas нар байгаа мөшгөж байгаагаар гардаг байна. Байгаа мөшгөж байх үйл явц тэр чигтээ Lexus LX 570-д өрнөх бөгөөд тус машины тусламжтайгаар даалгавраа амжилттай биелүүлж байгаа тухай гардаг.
Тус компанит ажил нь олон нийтийн хүртээл болсноосоо хойш фэйсбүүк дээр 2.2 сая хандалт авснаас гадна Youtube-д ойролцоогоор 500,000 гаруй үзэлттэй байгаа ажээ.
Холбоос: 
https://youtu.be/8RgmUcA8UA0 
2. Carnival Corp аяллын компани хэрэглэгчиддээ 360 VR видео ашиглан аялж үзэх боломжийг олгожээ.
Өвлийн хүйтэн өдөр хаашаа ч явалгүйгээр дулаахан далайн эрэгт наранд бие шарж коктейл уун халуухан охидтой бүжиглэж үзсэн үү? Carnival аяллын компани нь Америкийн маш олон мужуудад байрлах AT&T-ийн салбаруудад өөрсдийн 360 контентийг байршуулснаар AT&T- гээр үйлчлүүлж байгаа хэрэглэгчид Gear VR толгойн өмсгөлийг өмсөн Holland America Line, Princess Cruises and Carnival Cruise Line зэрэг газруудаар зочлохоос гадна Испани, Мексикийн дулаахан нарлаг далайн эрэг, амралтын газруудад шууд очих юм. Уг компанит ажлыг өвлийн ид хүйтэн саруудад хэрэгжүүлсэн нь тусгалаа олсон бөгөөд AT&T-ийн дотор орчинг наран шарлагын сандал, DJ, далайн эргийн охид, коктейл, массаж, зураач гээд бүхэлд нь бодит орчинг бүрдүүлжээ.
Үр дүнгийн хувьд 6 өдөрт 15,270 хүнд хүрч чадсан бөгөөд дэлгүүрийн хөл хөдөлгөөн 195%-о өсөж, Carnival brand-ийн ойлголт 38%-р өссөн үзүүлэлтийг үзүүлжээ.
Холбоос: 
https://youtu.be/-r1-YH_MLVQ


3. McDonald's Happy Meal багц-ийн савлагаагаа Happy Goggles Виртуал нүдний шил болгов.
Швейцарт жилдээ ганц удаа болдог “Sportlov” цанаар гулгалтын баярт зориулан McDonald’s 14 салбарууддаа нийт 3,500 Happy Goggles буюу VR толгойн өмсгөлүүдийг тараажээ. Мөн тэд тус нүдний шилэндээ зориулан "Slope Stars" нэртэй виртуал тоглоомыг бүтээжээ. Happy Goggles-ийг ашиглахын тулд зааврын дагуу нугалаад линзийг нь суурилуулахад л хангалттай юм.
Холбоос: 
https://youtu.be/bnYg752URcE
4. Best Western нийт 2,200 гаруй байршилд зочид буудлуудын өрөө, лобби зэргийг Виртуал аяллын тусламжтайгаар үзэх боломжийг олгожээ.
Best Western Google Street View-тэй хамтран Хойд Америкийн зочид буудлуудын 1,700,000 гаруй 360 зургуудыг авч Google Street View-д виртуал аялал хэлбэрээр байршуулснаараа хэрэглэгчдэд ямар орчинд мөнгөө төлж байгаагаа бодитоор харах боломжийг олгож байна. Best western тус хөтөлбөрөө 2016 оноос хэрэгжүүлж эхэлсэн байна.
Холбоос: 
https://youtu.be/fCBEBNo7xSM
5. Уулын гутлын бренд Merrell’s үйлчлүүлэгчдээ уулын дундах дүүжин гүүрээр алхуулж байна.
Тус бренд хэрэглэгчиддээ яг л хуучны модон дүүжин гүүрэн дээгүүр алхаж буй мэдрэмжийг төрүүлэхийн тулд VR технологийг ашигласан бөгөөд тэдний мэдээлснээр энэ нь тус төрлийн виртуал контентийг анх удаагаа маркетингдаа ашигласан тохиолдол ажээ. Мөн түүнчилэн The North Face зэрэг зарим алдартай брендүүд Виртуал Реалити технологийг маркетингдаа амжилттай ашигласан жишээнүүд байдаг билээ.
Холбоос: 
https://youtu.be/efd6WhPmTyU
6. UNICEF олон улсын байгууллагаа Сири дахь дүрвэгсдийн хүндхэн байдалд олон нийтийн анхаарлыг татахын тулд “Сидра дээгүүрх үүл” нэртэй 8 минутын 360 кино бүтээсэн байна.
Киноны гол үйл явдал нь Жорданианий цөл дахь дүрвэгсдийн хуаранд амьдардаг 12 настай охины амьдралыг харуулах бөгөөд тусыг хүрээлэн буй орчны хүнд хэцүү байдал, хүмүүсийн зовлон шаналлыг бодитоор харуулжээ.
Холбоос: 
https://youtu.be/uslhlXyYJ-M
Эх сурвалж: https://blog.animaker.com