(976) 7014-9099

Ulaanbaatar, Mongolia

info@uptech.mn

blog image

#360_КОНТЕНТИЙН ТУСЛАМЖТАЙГААР ХЭРХЭН ФЭЙСБҮҮКТ ӨРСӨЛДӨГЧДӨӨСӨӨ ЯЛГАРАХ ВЭ?

2018-12-22 14:01:00  /  By Admin

         Өдөрт дунджаар 1.47 тэрбум хүн ордог зар сурталчилгааны халуун цэг болоод байгаа Фэйсбүүкт маркетерууд өрсөлдөгчдөөсөө ялгарч зорилтот хэрэглэгчдийнхээ анхаарлыг татахын тулд цаг тутамд илүү шинэлэг, илүү бүтээлч контентийг эрэлхийлсээр байна. 
Фэйсбүүк 
#360_зураг_видео болон 360 Live, Виртуал аялал зэргийг дэмжиж эхэлснээс хойш сая сая хэрэглэгчдэд виртуал контентийн /VR/ нэг хэсэг болох 360 контентийг үзэх, Timeline болон Background дээрээ хуваалцах, найзуудруугаа чатаар хүртэл явуулах болсон нь маркетеруудад ч мөн олон боломжуудыг нээж өгсөн юм. Тэгвэл 360 контент уламжлалт контентуудаас юугаараа онцлог вэ?
Timeline хөдөлгөөнт хэлбэр: Хэрэглэгчид десктоп болон ухаалаг утас гээд аль ч төрлийн төхөөрөмжөөс Фэйсбүүкт холбогдон Newsfeed-ээ гүйлгэхэд 360 контент баруун болон зүүн тийш эргэж харагддаг нь хэрэглэгчид түр зогсоод тус контенруу орж хархад хүргэдэг.
Илүү бүтээлч байх боломж: Энгийн 2D постерт брендийн онцлог, бүтээгдэхүүн үйлчилгээний талаар хэрэглэгчдэд хүргэх мэдээлэл, анхаарал татах өвөрмөц дизайн гээд олон зүйлийг нэг дор багтаах зэрэг хүндхэн асуудал маркетеруудад тулгардаг. Харин хэрэглэгчид таны постерийг 360 хэлбэрт буюу өнцөг булан бүрийг эргүүлж харах боломжтой болсон нь илүү олон мэдээллийг багтаахаас гадна хэрэглэгчдийн харах өнцөгт тулгуурлан илүү сонирхол татахуйц постерийг бүтээх боломжтой юм.
Илүү их хандалт: Виртуал контент үйлдвэрлэлийн салбартаа тэргүүлэгчдийн нэг Omnivirt-ийн мэдээлснээр энгийн зурган сурталчилгааг 360 сурталчилгаатай харьцуулан туршиж үзэхэд Reach & Post engagement 1.5 дахин, Photo click 9 дахин, Page like 3.6 дахин их байгаа бөгөөд тэр тусмаа Ухаалаг утаснаас 360 контент үзэж буй хэрэглэгчдийн тоо уламжлалт контенттой харьцуулахад 13000 дахин, ROI нь 410 дахин их байгаа юм. Манай орны хувьд энэ төрлийн судалгаа дутмаг хэдий ч зарим нэг 360 контнетууд органикаар 3,075 share, 187,000 reach зэрэг үзүүлэлтүүдтэй байгаа нь хэр үр дүнтэй байгааг харуулж байна
Виртуал аялал: Өөрийн Page дээрээ шинээр Tab үүсгэж 360 зурган виртуал аяллаа байршуулснаар хэрэглэгчид заавал веб сайтруу оролгүй таны бизнестэй шууд танилцах, илүү бодит мэдрэмжийг авах боломжтой болж байгаа юм. 
180, 3D контент: 6 сарын өмнө Фэйсбүүк 180 хэм бүхий 3D видеог танилцуулж байсан бол дөнгөж саяхан буюу 10 сарын 11-нд фэйсбүүк 3D зураг оруулах боломжтой болсныг заралсан билээ. Энэ нь VR контент илүү бодит, илүү бүтээлч болж байгаагийн баталгаа болж байна. Гэхдээ энэ бүхэн зөвхөн эхлэл юм. Фэйсбүүк 2014 онд Oculus rift-ийг дуулиан шуугаантайгаар худалдаж авснаар 
#VR_технологийг хөгжүүлж эхэлснээ албан ёсоор мэдэгдсэн юм. Үүний дараагаар тун удалгүй тэд Facebook Spaces төслөө танилцуулснаар ирээдүйд фэйсбүүк тэр чигтээ виртуал орчин болох магадлалтай гэсэн таамаглалуудийг дэвшүүлсээр байна.

360 контентоо зөвхөн нийтлээд л болоо юу? Мэдээж үгүй!

Facebook ads 360 зураг, видеог дэмжиж эхэлснээр уламжлалт контентийн адил та өөрийн 360 контентоо хүссэн хэмжээгээрээ Boost хийх, компанит ажлынхаа үр дүнг хянахаас гадна хэрэглэгчид ямар төхөөрөмжөөс холбогдсон, тэдний хэдэн хувь нь VR тохиргоотой үзсэн зэрэг үзүүлэлтүүдийг давхар хянах боломжийг бүрдүүлж өгчээ