(976) 7014-9099

Ulaanbaatar, Mongolia

info@uptech.mn

blog image

VR ТЕХНОЛОГИЙН 2019 ОНЫ ТРЕНДҮҮД

2019-01-23 04:50:00  /  By Admin
  1. Сурталчилгааны компанит ажилд Виртуал Реалити түлхэц үзүүлэх нь

VR технологи идэвхитэй хэрэглэгчдийн тоо дэлхий нийтэд ойролцоогоор 171,000,000-д хүрсэн нь маркетеруудын анхаарлыг аль хэдийнээ татаад амжсан билээ. Тус технологи нь боломжит хэрэглэгчдэд илүү баялаг, өргөн цар хүрээтэйгээр бренд, бүтээгдэхүүнийг танилцуулах боломжийг олгодог. Мэдээж хүн бүхэнд толгойн өмсгөл байхгүй хэдий ч Виртуал контентийг маркетингтаа амжилттай ашиглаж байгаа маш олон жишээ байгаа юм. Үүний нэг нь Audio Auto Showroom юм. Сүүлийн арваад жилд авто машин худалдан авагчдын зан төлөв эрс өөрчлөгдсөн билээ. Хэрэглэгчдийн зав цаг бага болсноор авто машины үзүүлэнгийн өрөөнд очих нь багассан учир Audio компани үзүүлэнгийн өрөөнийхөө виртуал хувилбарыг гаргаж сошиал медиад байршуулснаар хэрэглэгчид авто машиныг зөвхөн үзээд зогсохгүй унаж явах боломжтой болсон нь худалдан авах шийдвэр гаргалтад нь эерэгээр нөлөөлж эхэлсэн байна.

  1. Виртуал реалити аялал жуулчлалын салбарт шинэ өнгө аяс нэмнэ. 

2019 онд аялал жуулчлалын салбар өсөлттэй байх хандлагатай байна. Виртуал реалити энэхүү өсөлтөд түлхэц үзүүлж эхлээд байна.  Одоо аялж байгаа болон ирээдүйд аялах хэрэглэгчдийг татах, тэднийг сэдэлжүүлэх боломж бүрдүүлж байгаа нэг контент Виртуал аялал юм. Компаниуд хэрэглэгчдийгээ виртуал орчинд аялж үзэх боломж олгосноороо өрсөлдөгчдөөсөө ялгарах, хэрэглэгчдээ татах улмаар борлуулалтын шинэ сэжмүүд үүсгэж эхлэх юм. Ердөө интернеттэй байхад л виртуал аяллыг дэлхийн хаанаас ч энгийн десктоп болон ухаалаг утаснаас үзэх боломжтой нь илүү олон хэрэглдэгчдэд хүрэх шийдэл болж байна. Виртуал контент бүтээгчид 360 видео, 360 зураг зэрэг олон хэв маягийн виртуал аяллыг санал болгодог тул та хэрэглэгчиддээ хоногшуулалт үлдээх шинэлэг виртуал аяллыг сонгох нь зүйтэй юм. Хэрвээ та тийз захиалгын,  ресторан зоогийн газрын, зочид буудлын болон аялал жуулчлалын зэрэг тус салбарын байгууллагад ажилдаг бол туршаад үзэхийг зөвлөе.

  1. Боловсролын салбар дахь VR технологийн оролцоо.

Олон зууны туршид боловсролын салбар хувьсан өөрчлөгдөөс үргэж тэргүүлэх чиглэлд явсаар ирсэн билээ. Боловсролын байгууллагууд үргэлж илүү хурдан, илүү ухаалаг, үр дүнтэй арга барилыг хайсаар байдаг. Ухаалаг утас болон шинэ технологуудын тусламжтайгаар суралцах шинэ арга замууд гарч байгаа энэ үед виртуал реалити томоохон нөлөө үзүүлэх боломжтой юм.

Мэдээж яагаад?  VR технологийг анги танхим, сошиал сувгууд гээд бүх л газар байршуулах боломжтой бөгөөд сурагчдын анхаарал төвлөрөлтийг ихэсгэх болон хичээл заах үйл явцыг хөнгөвчилөх давуу талуудыг олгодог. Олон улсын судалгааны байгууллага болох Statista.com нь дунд сургуулийн нийт 600 багшийг хамруулсан судалгаа хийсэн бөгөөд тэдний 62% нь Виртуал реалити технологи нь сурагчдын сурлагын амжилтад эерэгээр нөлөөлнө гэж үзсэн бол 74% нь сурагчдын хичээлийн идэвхийг ихэсгэнэ хэмээн хариулжээ.

 

  1. VR-ийн эрэлт хэрэгцээ ихсэх болно.

Илүү инновацлаг технологийн эрэлт хэрэгцээ үргэлж өсөж нийлүүлэлт нь хангалттай биш байгаа нь сүүлийн 20-оод жил гайхалтай технологуудыг бий болгох нэг хүчин зүйл болж байна. Та бидний хамгийн сайн мэдэх ухаалаг утас болон зарим нэг шинэлэг технологуудаас жишээ татаж болох юм. VR ч мөн адил эдгээр технологуудын эгнээнд багтна. Эрүүл мэнд, боловсрол, банк санхүү зэрэг олон салбарын байгууллагууд VR технологийн хөрөнгө оруулалтын үр өгөөжийг судлаж эхлээд ба гол сорилтуудын нэг нь тус технологийг өндөр түвшин хөгжүүлэх нөөц бололцоо болоод байна.  Үүнийг дагаад чадварлаг боловсон хүчний ч мөн ирэлт ихэссээр байна. Зөвхөн нэг сайт дээр л гэхэд виртуал контент хөгжүүлэгчийн ажлын байр 1,700 байгаа бөгөөд тус салбарын компаниудын 47% нь Linked In-ээр дамжуулан ажиллах хүчээ бүрдүүлсэн ажээ.

Судалгаагаар VR технологийн зах зээлийн өсөлт 2019 онд 22.6 сая ам доллар болох таамаглал дэвшүүлж байна. Харин зах зээлийг хувааж авч үзвэл Mobile VR 5.8 сая, Console VR 8.3 сая, PC VR 8.5 сая доллар зэрэг тус тус өсөлтүүдийг үзүүлэх хандлагатай байна.

  1. Standalone буюу бие даасан VR толгойн өмсгөлийн борлуулалт өсөх хандлагтай байна.

Зах зээлд байгаа хамгийн алдартай толгойн өмсгөлүүдийн ихэнх нь хүчин чадал сайтай компьютерт холбох эсвэл ямар нэг төхөөрөмжид холбогддог. Жишээ нь PSVR толгойн өмсгөл PS4-тэй холбогддог бол HTC VIVE компьютертой, Samsung Gear ухаалаг утастай холбогдох хэрэгцээ шаардлага гардаг. Харин 2019 онд харилцан үйлчлэл болон цахилгаанаас хамааран ямар нэг төхөөрөмжид холбох шаардлагагүй толгойн өмсгөлийн зах зээл тэлэх хандлагатай байгаа нь виртуал контент үйлдвэрлэл болон хэрэглээний онцлогт томоохон өөрчлөлтийг авчрах магадлалтай. Бие даасан VR толгойн өмсгөлийн зах зээлийн тэргүүн шугаман явж байгаа бүтээгдэхүүний нэг бол Фэйсбүүкийн эзэмшдэг Oculus Quest юм. Тус толгойн өмсгөл нь саяхан таницуулагдсан бөгөөд тэр дариудаа шуугиан тарьсан бүтээгдэхүүн болоод байна.  Oculus Quest нь 2019 оны хавраас худалдаан гархаар төлөвлөгдөж байгаа бөгөөд үнэ нь 399 доллар байх ажээ.

Business Insider Intelligence-ийн мэдээллэж байгаагаар Виртуал толгойн өмсгөлийн борлуулалт жил тутамд тогтмол 69%-р өсөж байгаагийн 30%-ийг нь бие даасан толгойн өмсгөл эзлэх хандлагтай байна хэмээжээ.

      Таны бизнест технологийн дэвшилийг