(976) 7014-9099

Ulaanbaatar, Mongolia

info@uptech.mn

blog image

Виртуал аяллыг сонгох 10 шалтгаан

2019-09-15 03:00:00  /  By Admin
  1. Цаг хэмнэх:

Хэрэглэгчдэд орон зай, цаг хугацаанаас үл хамааран бүтээгдэхүүн үйлчилгээг үзэх, захиалах, худалдан авах боломжийг бүрдүүлж өгнө.

  1. Илүү бодит мэдрэмж:

Виртуал аяллын үед хэрэглэгчдийн анхаарал энгийн үеийнхээс 10 дахин илүү төвлөрдөг болохыг Illinois их сургуулийн эрдэмтэд судалгаагаар баталсан бөгөөд Виртуал аялал нь хэрэглэгчдийн худалдан авах шийдвэр гаргалтад чухал үүрэг гүйцэтгэж байна.

  1. Зардал хэмнэх:

Хэрэглэгчид бүтээгдэхүүн, үйлчилгээ болон загварын байр зэргийг биечлэн очиж үзэх, олон дахин тайлбарлах шаардлаггүй болсноороо урсгал зардал мөн цалингийн зардал хэмнэх боломжтойгоос гадна мэдээж элэгдлийн зардал гарахгүй.

  1. Шинэлэг шийдэл:

Виртуал реалити буюу VR технологи нь 2017 оны дижитал маркетингийн тренд байсан бөгөөд Форбес сэтгүүлийн мэдээлснээр дэлхийн алдартай брендүүдийн 70% нь маркетингтаа ашигласан байна.

  1. Сошиал медиа:

Веб сайт, Фейсбүүк, Инстаграм, Линкед-Ин болон И-мэйл зэрэг олон төрлийн платформуудаар дамжуулан зорилтот хэрэглэгчиддээ хүрэх боломжтой.

  1. Илүү олон контент:

Бүтээгдэхүүн үйлчилгээний дэлгэрэнгүй танилцуулга текст, видео болон зураг зэрэг илүү олон контентуудыг хэрэглэгчдэд нэг дор хүргэж болох үр дүнтэй арга хэрэгсэл.

  1. Борлуулалтаа өсгөх:

Үнийн санал болон веб холбоос, захиалгын утас зэргийг нэмэлтээр оруулснаараа худалдан авах үйл явцыг хялбарчилж зөвхөн хэрэглэгчдийг татаад зогсохгүй 7 хоногийн 24 цагт борлуулалтын шинэ сэжмүүдийг бий болгох боломжтой.

  1. Эрэлт хэрэгцээ:

Statista олон улсын судалгааны байгууллагын судалгаагаар Үл хөдлөх хөрөнгө худалдан авч байгаа хэрэглэгчдийн 90% интернетээс хайлт хийж, 80% нь Вирутал аяллыг үзэх сонирхолтой байдаг байна.

  1. Давуу тал бий болгох:

Маркетингийн шинэлэг шийдэл, борлуулалтын үр дүнтэй арга хэрэгсэл бүхий виртуал аяллыг ашигласнаараа өрсөлдөгчдөөс ялгарах давуу талыг олж авах боломжтой.

  1. Энэ бол зөвхөн эхлэл:

Виртуал аялал ингээд л боллоо гэж бодож байна уу? Энэ бол зөвхөн эхлэл юм. Виртуал аялал нь хөгжлийнхөө эд үедээ явж байгаа бөгөөд Google, Facebook, Samsung зэрэг технологийн мангасууд хөрөнгө оруулан хөгжүүлж эхлээд байгаа бөгөөд цаашид улам боловсронгуй болох хандлагатай байна. Манай хамт олон ч мөн адил таны бизнест Виртуал аяллын Цогц үйлчилгээг хүргэхээр зорин ажиллаж байна.