Our Service

Нүүр хуудас  >>  үйлчилгээ

Бидний Үйлчилгээ

Цаг хугацаа, орон зайнаас үл хамаарах бизнесийн өсөлтөд тань бид түлхэц үзүүлье

Мэдээлэл технологийн эрин зуунд үйл ажиллагаа явуулж буй албан байгууллага хувь хүн сошиал медиа сувгийг ашиглах нь илүү хүртээмжтэй бөгөөд шинэлэг маркетингийн хэрэгсэл болсоор байна.

Иймд манай байгууллага дараах үйлчилгээг санал болгож байна.

Виртуал аялал нь 360° градус панароми зургийг зориулалтын камераар авч тусгай программын тусламжтай нэмэлт мэдээллүүдийг оруулан холбож интернетэд байршуулснаар хэрэглэгчид, үйлчилүүлэгчид орон зай, цаг хугацаанаас үл хамааран бодитоор тухайн хүрээлэн буй орчинтой танилцах боломжийг бий болгодог.

Энэ нь сүүлийн жилүүдэд олон улсын дэвшилтэт маркетингийн нэгэн арга хэрэгсэл болж байгаа төдийгүй байгууллагууд өөрийн оффис, үйлчилгээний талбайг виртуал аяллаар дамжуулан танилцуулж, хэрэглэгчидтэйгээ холбогдож байна.

Виртуал медиа нь 360° градус панароми зурган постер, инфографик мэдээлэл болон 360° градус панароми видео бичлэгийн үйлчилгээг шинэлэг шийдэл, зохиомжит зэрэг сонирхолтой байдлаар хэрэглэгч үйлчлүүлэгчид үзүүлэх бүрэн боломжийг бий болгодог.

Вэб сайт нь албан байгууллагыг нэгдсэн байдлаар танилцуулах бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлах бизнесийн салшгүй нэгэн хүчин зүйл бөгөөд харилцагч таны бизнесийг өргөтгөх хамгийн үр өгөөжтэй хэрэгсэл юм.Албан байгууллагын нүүр царай болсон вэб сайтыг шинэлэг дизайн, хялбар шийдэлтэйгээр хийж гүйцэтгэн хамтран ажиллахад таатай байх болно.