(976) 7014-9099

Ulaanbaatar, Mongolia

info@uptech.mn

Компаний танилцуулга

UP Tech ХХК нь Virtual Reality буюу Хиймэл бодит орчин технологийг хөгжүүлж, нийгэмдолон төрлийн шийдэл санал болгож, үнэ цэнэ бүтээх зорилготойгоор үүсгэн байгуулагдсан гарааны бизнес юм.Үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш виртуал контент бүтээж шийдэл санал болгосоор өдгөө 30 гаруй харилцагчидтай болж өргөжин тэлсээр байна. Манай байгууллага нь Монголын бизнесүүдийг олон улсад бодитоор танилцуулахад хамтран ажиллаж байна.

 Манай баг тэмүүлэлтэй, чадварлаг залуусаас бүрдсэн бөгөөд гадны мэргэжилтэнүүдийг урин авчирч мэргэжлийн ур чадварыг нь улам ахиулсаар байна.Биддэлхийн хамгийн ууган VR холбоо болох IVRPA буюу International Virtual Reality Professionals Association-ний албан ёсны гишүүн бөгөөд дэлхийн стандартад нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг дотоодын болон гадны зах зээлд санал болгохоор хичээн ажилладаг.

Манай хамт олны нийгэмд хүргэхээр зорьж буй бас нэгэн үнэ цэнэ нь хэрэглэгчдийг мэдлэгжүүлэх, тус технологийг хөгжүүлэх, сурталчилан таниулахад өөрсдийн хувь нэмрээ оруулах юм. Бид нийгмийн хариуцлагын хүрээндVR технологийн талаархнийтлэлүүд бичин хүргэдэгээс гадна Монголын хамгийн анхны 360 кино наадамыг Соёл Урлагийн Их Сургуультай хамтран зохион байгуулж оюутнуудыг технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн суралцах, технологид суурилсан илүү бүтээлч контент бий болгоход хувь нэмрээ оруулаад байна.

Бид“Дэлхийн зах зээлд виртуал шийдэл санал болгох” алсын хараагаа байгууллагын дотоод үнэ цэнээ болгон шат дараалалтайгаар ажиллаж байгаа бөгөөд зүүн өмнөд Азийн зах зээлд аутсорсингийн үйлчилгээ үзүүлхээр зорин ажиллаж байна.

Бид таны бизнест технологийн дэвшилийг санал болгон хамтран ажиллахад таатай байх болно.

 

Эрхэм Зорилго

Бид дэлхийн зах зээлд виртуал шийдэл санал болгоно.

Зорилт

Монголын хамгийн том виртуал контент үйлдвэрлэгчболох.

Үнэт Зүйл

“Таны бизнест технологийн шийдэлийг”

Харилцагч компани